Бидний тухай

Бидний тухай


Элемент Медикал ХХК

ТАНИЛЦУУЛГА

Байгаль орчны тухай багц хуулиуд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, ЭМС-ын 2017 оны "Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах" заавар батлах тухай А/505 тоот тушаал, БОАЖС, ЭМС-ын хамтарсан 2011 оны "Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, зөөвөрлөх, ариутган халдваргүйжүүлэх, устгах" түр журам батлах тухай 320/305 тоот тушаал, ЭМС-ын 2019 оны "Аргачлал, норматив хэмжээ батлах тухай" А/605 тоот тушаалуудыг тус тус баримтлан 2017 оны 01-р сараас эхлэн үйл ажиллагааг явуулж байна.

Компанийн бодлого, зорилт

Хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хор нөлөөгүй арга технологийг ашиглан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулна.

Компанийн бодлого, зорилт
Эрхэм зорилго
Эрхэм зорилго

ЭМБ-аас гарч буй аюултай хог хаягдлын ариутгал халдваргүйтгэл, устгалыг олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан, хөдөлмөр эрхлэлтийг осол аюулгүй, тогтвортой, хүний нөөцийн өндөр ур чадварт суурилан явуулахад эрхэм зорилго оршино.

Алсын хараа

Бид Монголын гэрэлт ирээдүйг бүтээлцэх, тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг чадварт суурилсан үндэсний “Тэргүүлэгч компани” болох.

Алсын хараа
Удирдлагын үнэт зүйлс
Удирдлагын үнэт зүйлс
  • Шудрага

  • Тууштай

  • Хариуцлагатай

  • Хүндэтгэлтэй

  • Зарчимч

  • Найдвартай

Компанийн үнэт зүйлс
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд хэвшүүлнэ.

  • Амлалтаа хэрэгжүүлж биелүүлнэ.

  • Ажилтнуудаа үлгэр жишээчээр сургаж мэргэшүүлнэ.

  • Өндөр хариуцлагыг хэрэгжүүлж мөрдөнө.

  • Үлгэр дуурайллын жишиг тогтооно.

  • Ёс зүйг чандлан сахина.

  • Шилдэг бөгөөд бүтээлчээр ажиллана.

Компанийн үнэт зүйлс
Компанийн үндсэн зарчим
Компанийн үндсэн зарчим
  • Компанийн үнэт зүйлс, чадварлаг удирдлага, багаар ажиллах чадавх нь манай мөн чанар

  • Манай удирдлага нь хамт олноо ямагт хүндэтгэж, урамшуулж, хөхүүлэн дэмждэг

  • Манай хамт олон авьяас билгээ дайчлан бүтээлчээр хөдөлмөрлөж амжилтад хүрдэг

  • Бид амжилтаа улам бататгаж омогшин бахархдаг